"ТОРГОН ЗУУЧ" үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын төвд тавтай морилно уу? Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Манай компани нь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний билэгт сайн өдөр төвийн нээлтээ хийж, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын үйл ажиллагаа явуулж эхэллээ. Бид таны орон сууц, хашаа байшин, зуслангийн байшин, амины орон сууц, үйлдвэр үйлчилгээний байр, оффис, төрөл бүрийн объект, барилга байгууламж, газар зэрэг бүхий л үл хөдлөх хөрөнгийг богино хугацаанд, элдвийн хүнд сурталгүйгээр, харилцан тохирсон зуучлалын шимтгэлтэйгээр худалдан борлуулж, түрээслэж үйлчилнэ.
Мөн манай зуучлалын төв нь үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа түншүүддээ банкны зээл авахад нь туслах, зөвлөгөө өгөх, зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх тул таны худалдах гэж буй үл хөдлөх хөрөнгө богино хугацаанд борлогдох магадлалтай юм. Бид үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын үйл ажиллагаа явуулахдаа уян хатан нөхцөлтэй, "торгон мэдрэмж"-тэй ажиллаж, зуучлалын сонирхолтой хэлбэрийг сонгож, санал болгож байх тул Та "торгон агшин"-ыг алдалгүй манай www.torgonzuuch.mn вэб сайт болон Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Орифлэйм төвийн урд талд байрлах "Торгон зууч" үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын төвөөр байнгын тав тухтай үйлчлүүлж байна уу?  
|